Нүүр > Changi General Hospital > ЕРӨНХИЙ МЭС ЗАСАЛ

Чанги Нэгдсэн Эмнэлэг

Чанги Нэгдсэн Эмнэлэг

Чанги Нэгдсэн Эмнэлэг

Чанги Нэгдсэн Эмнэлэг

Чанги Нэгдсэн Эмнэлэг

ЕРӨНХИЙ МЭС ЗАСАЛ

2012.02.07 18:14

Мэс заслын тасгийн  мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд өргөн хүрээний эмчилгээ, мэс засал хийж байна. Үүнд:

  • Дурангийн мэс засал: мухар олгой авах, ивэрхий засах, цөсний хүүдий авах, ходоодны хэмжээг багасгах мэс засал
  • Хөхний мэс засал:   нөхөн сэргээх бүх талын эмчилгээ
  • Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал: шамбарамын мэс засал, бүдүүн, шулуун гэдэсний эмгэг
  • Ходоод, гэдэсний хавдрын  туяа, хими эмчилгээ, зөвлөгөө өгөх
  • Ерөнхий мэс засал: ивэрхийн мэс засал
  • Толгой, хүзүүний мэс засал: бамбай булчирхайн хавдар, паротид, бусад шүлсний булчирхайн эмчилгээ, мэс засал
  • Элэг цөсний эмгэгийн эмчилгээ
  • Хоол боловсруулах дээд замын мэс засал: улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний мэс засал
  • Судасны мэс засал: хөлний шархлаа, өргөссөн венийн судасны эмчилгээ,  мэс засал, захын артерийн судасны эмгэгийн мэс засал
  • Гэмтлийн мэс засал

 

ОРТОПЕД МЭС ЗАСАЛ

Ортопед мэс засалчид  яс, үе холбооны бүх төрлийн эмгэгт  эмчилгээ хийн  зөвлөгөө өгч, мэс заслын дараах физик эмчилгээ хийдэг.  Бэртэл гэмтлийн гаралтай, үе нөхөн сэргээх ,шилжүүлэн суулгах, нуруу, мөр, гар, бугалга, хөл , өвдөгний чагтага хэлбэрийн холбоосыг нөхөн сэргээх мэс заслуудыг хийдэг. 

  • Нурууны мэс засал

-          Дурангийн  мэс  засал

-          Нурууны мэдрэлийг дарагдлаас чөлөөлөх

-          Нурууны суулт

-          Дискны  гулсалт

  • Насанд хүрэгчдийн нөхөн сэргээх мэс засал

-          Түнхний үе бүтэн солих

-          Өвдөгний үе бүтэн солих